|

Мөнгөн төлбөрөө 6 сараас дээш төлөөгүй этгээдийг төлбөрийн чадваргүйд тооцох хуулийг хэлэлцэж байна

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Бодит байдал дээр төлбөрийн чадваргүй болсон эсэх нь тодорхой бус байдлаар иргэний эрх зүйн харилцаанд үүрэг хариуцлагаа умартах явдлыг эрх зүйн арга хэрэгслээр таслан зогсоохгүй байгаа нь өрийн сүлжээ үүсгэх, шүүхийн шийдвэр гарсан төлбөр барагдахааргүй болгох, эдийн засгийн харилцаан дахь итгэлцлийг бууруулах зэрэг сөрөг үр дагавартай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Тиймээс хууль, эсвэл гэрээнд заасан мөнгөн төлбөрийн үүргээ үргэлжилсэн 6 сараас дээш хугацаагаар биелүүлж чадаагүй хуулийн этгээдийг төлбөрийн чадваргүйд тооцож, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагааг эхлүүлэх хүсэлт гаргах боломжтой болох аж.

 

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: 

  • Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Эмийн үйлдвэрлэл, чанар, хяналт, хүртээмжийн зэрэг асуудал болон энэ талаарх цаашдын бодлого, зорилтын талаар”, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваанаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Эм үйлдвэрлэл, эмийн үнийн талаар” тус тус тавьсан асуулгын хариуг сонсох

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *