Өргөө амаржих газрын дарга асан Ж.ЭНХЦЭЦЭГ-ийн ҮНЭН ДҮР ТӨРХ

Өргөө амаржих газар нь Нийслэлийн харьяа байсан ба даргаар Ж.Энхцэцэгийг 2021 оны 2 сард  тавиулахад түүний анагаахын ангийн найз ЭМДЕГ дарга Л.Бямбасүрэн ихээхэн хүч тавьж  нийслэлийн засаг дарга Ж.Сумьяабазар ба Б.Бямбадорж нартай уулзан хөөцөлджээ.

Ж.Энхцэцэг нь бүх насаараа АШУҮИС Эх барих тэнхимд багшаар ажилласан эмнэлэгт огт ажиллаж байгаагүй хүн удирдах туршлага үгүй  нэгэн байжээ.  Түүний “Бүсгүй” эмнэлгийн хамтран эзэмшигч Д.Мөнхцэцэг нь өнөөдөр АШУҮИС-ын Эх барихын тэнхимийн эрхлэгч бөгөөд БҮСГҮЙ эмнэлгийн захиралаар мөн ажилладаг. Д.Мөнхцэцэгийн нөхөр нь цагдаагийн офицер ба Өргөө амаржих газрыг цагдаа, шүүхийн байгууллагын тэтгэвэрт гарсан авгайчуулаар  хүрээлүүлсэн байсан нь ийм учиртай аж.

Нийслэлийн харьяа Өргөө, Амгалан, Хүрээ  амаржих газрууд нь үйл ажиллагааны доголдол байнга гарч байсан, хөрөнгө оруулалт дутагдалтай байсан тул Засгийн газрын тогтоолоор 2021 оны 11 сард  ЭМЯ харьяа болгожээ. Эрүүл мэндийн яамнаас ч сүүлийн жилд ихээхэн хөрөнгө оруулалт хийжээ. ЭМЯ харьяа болсоноос нь хойш 2021 оны 11 сараас хойш С.Энхболд сайд Ж.Энхцэцэгийг халаагүй бөгөөд түүний удирдлагад өнөөг хүртэл ажиллаж байжээ. ЭМЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас 2022 оны 08 дугаар сард Өргөө амаржих газарт тус байгууллагын хүний нөөцийн томилгоо, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийжээ. Мөн ЭМЯ-ны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд Өргөө амаржих газрын ажилтнуудаас маш их  ирсэн гомдлын дагуу Ёс зүйн хяналтын хороо шалгалт хийжээ.

ЭМЯ-аас хяналт, шинжилгээ, үнэлгээгээр илэрсэн зөрчлийг арилгах зөвлөмжийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр албан бичгээр хүргүүлсэн ба  нэг сарын дараа буюу 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зөвлөмжийн хэрэгжилтийг эргэж шалгахад зөвлөмжийн биелэлт  маш хангалтгүй байжээ. Тухайлбал, зөвлөх зэрэггүй эмч нарыг “Зөвлөх эмч”-ээр тогтмол цалинжуулж, 2022 оны хагас жилийн байдлаар 16,440,000 төгрөгийн цалин олгосон. Хуулийн зөвлөх, цагдаагийн хурандаа асан  С.Гарамхандад 2022 оны 5  сарын цалин дээр 6-9 дүгээр сарын цалинн бөөн дүнгээр олгосон бол стратеги хариуцсан дэд захирал цагдаагийн хурандаа асан  П.Эрдэнэцэгт ямар цалин давуу эрх олгосныг шалгаж байгаа гэнэ. Байгууллагын хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагаа алдагдаж, ажилтныг сонгон шалгаруулах журмын хэрэгжилт хангалтгүй, шилжилт хөдөлгөөн их буюу 2021, 2022 оны эхний хагас жилд нийт 138 ажилтан чөлөөлөгдсөнөөс 60 орчим хувь нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан  тэр дундаа удирдлагын баг болон нэн чухал зарим төрөлжсөн мэргэшлийн эмч, мэргэжилтнүүдийн шилжилт хөдөлгөөн 30 хувиас их байна.

Энэ нь байгууллагын үйл ажиллагааны залгамж чанар алдагдах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ доголдох эрсдэлийг бий болжээ. Эдгээр хүмүүс тус эмнэлэгт ажиллаж буй 3 цагдаагийн дарамтан дор өгсөн байх магадлал байгаа ба удахгүй шалгалт хийх юм байна. Эдгээр цагдаа нар амарч байсан чанарын албаны даргын компьютерийг хулгайсан ба чанарын албаны дарга АТГ-д өргөдөл өгөөд байгаа юм байна.

 Бас нэг илэрсэн ноцтой зөрчил бол Эрүүл мэндийн сайдын баталсан байгууллагын бүтэц, дүрмийг дур мэдэн өөрчлөн баталж, санхүү, дотоод хяналтын үйл ажиллагааг өөрийн шууд удирдлага дор байгуулж, өөрийн удирдлага байх ёстой нэгжийг бусад дэд захирлын чиг үүрэгт шилжүүлсэн нь байгууллагын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх, хүлээх хариуцлагын тогтолцоог алдагдуулах, санхүүгийн ил тод байдал алдагдах, цаашлаад ашиг сонирхлын зөрчил үүсэх бодит эрсдэлийг бий болгож байжээ. Шилэн дансны мэдээллийг цаг тухайд нь байршуулахгүй байгаа нь үүний нэг нотолгоо ба шилэн дансаа хөтлөө шалтгаан л бол ажлаас халахад хангалттай шалтгаан ажээ.  Мөн авлигын асуудал ч сөхөгдөхөөр байгаа ба АТГ ойрын үед шалгалт явуулахаар байгаа ажээ.

Түүнчлэн эмнэлгийн мэргэжилтний  ёс зүйн хорооны шалгалтаар албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, эрхшээлдээ байлгах, хавчин гадуурхах, удирдлагадаа байгаа албан хаагчийг айлган сүрдүүлэх, доромжлох, хясан боогдуулах зэргээр албаны хэвийн харилцааг алдагдуулах, хууль бус үүрэг даалгавар өгөх гэх мэт “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”, “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийн нийт 14 заалтыг зөрчсөн нь тогтоосон гэжээ. Эдгээр зөрчил нь Хөдөлмөрийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хууль, Шилэн дансны тухай хууль, тогтоомж, Эрүүл мэндийн сайдын 2022 оны “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн дүрэм, бүтцийг батлах тухай А/144 дүгээр тушаал, Эрүүл мэндийн сайдын “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирал Ж.Энхцэцэгтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд заасныг зөрчсөн тул халсан гэж ЭМЯ мэдэгжээ. Иймээс ЭМЯ-ны Хяналт-шинжилгээ, дотоод аудитын газраас тус байгууллагын хүний нөөцийн томилгоо, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, ЭМЯ-ны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны шалгалтаар илэрсэн дээрх зөрчлийн шинж байдал, үр дагаврыг харгалзан Эрүүл мэндийн сайдын “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирал Ж.Энхцэцэгтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Яг ингэж чөлөөлөх шийдвэр гармагц Ж.Энхцэцэг лайв хийж эмнэлэг дээрх зөрчлийг илрүүлж шударга бус зүйлтэй тэмцсэн тул  намайг халлаа гэж мэдээлж эхэлжээ.

Ж.Энхцэцэгийн “Бүсгүй” эмнэлэг хууль бусаар ихээхэн аборт хийдгээрээ алдартай бөгөөд маш олон удаа хуурамч өвчний түүх бичиж асуудалд орж байсан мэдээлэл байгаа юм. Мөн ЭМДЕГ дарга ЭМДЕГ дарга Л.Бямбасүрэн нь Ж.Энхцэцэгийн Бүсгүй хэмээх хувийн эмнэлэгт давуу эрх олгож  ихээхэн санхүүжилт олгосон эсэхийг АТГ ойрын үед шалгах ажээ. 

Similar Posts

3 Comments

  1. Үнэн ш дээ. 1 ч худлаа юм алга. Ард түмэн талцаж өмөөрөөд л байх юм. Ард түмэн бол сэрээгүй байна оо. Ийм болохоор л эх орон маань хэзээ мөргүй газар нутгаа алдах гэж байгаа биз дээ. Хэдэн эмч нараа нийлж ад үзэж шаагилдаад. Төрөх эмнэлэггүй болоод эмч наргүй болоод өөрсдөө гэртээ төрчих. Бүр амар

  2. Үнэн ш дээ монголын ялзрал бол эрүүл мэндийн салбар биш сэтгүүл зүй хэвлэл мэдээллийн байгууллагын ялзрал авилга хээл хахуул гаарч мөнгөтэй хүний талд үйлчилж үнэн худал нь мэдэгдэхгүй шүүлтүүргүй мэдээллийг ард түмэнд түгээж байгаад гол асуудал байна.

  3. Эрүүл мэндийн салбар бол тэмбүүтэй хүний доодох шиг үмхийрсэн ялзарсан салбар болжээ.Бүсгүй эмнэлэг хүн алдгаараа зартай алуурчин эмнэлэг манай найзын эхнэр хүртэл тэнд очоод хүүхдээ алуулчихаад ирж байсан.Тийм байхаа удирдах ажлын дөр энэ Энхцэцэгээс харагдахгүй байсан Луусангийн шоронгийн хуягууд шиг харьцаатай харин тэр цагдаа авгай Энхцэцэг хоёрыг Луусангийн шоронд очуулчихвал овоо гачаалдах хоёр шиг санагдсан монгол шиг өвчтэй хүнээр тоглож мөнгө хийдэг ийм хайрлах энэрэх сэтгэлгүй хулгайч эмч нартай лаларын орон хаана байна бүгдээрээ зайлцгаа Энхцэцэгийн найз Бүсгүй эмнэлгийн захирал чи үтрээ рүүгээ шампанскийн шил чихээд эргүүл яасан их хүн алдаг ац вэ чи

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *