|

ГХЯ: Сөүл дэх Консулын газраас зодуулсан эмэгтэйн асуудлаар цагдаагийн байгууллагатай уулзаж байна

Өчигдөр /2022.10.16/ БНСУ-д ажиллаж буй монгол эмэгтэйг ажил олгогч БНСУ-ын эрэгтэй эхнэртэйгээ нийлж зодож буй цахим орчинд цацагдсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамныхан анхаарлаа хандуулж эхэлсэн талаар мэдэгдсэн.

Тэгвэл эл асуудлыг ГХЯ-наас тодруулахад “Сөүл дэх Консулын газар яг одоо зодуулсан эмэгтэйн асуудлаар БНСУ-ын цагдаагийн газартай уулзаж байна. Цагдаагийн газраас шалгаж эхэлсэн. Хэзээний бичлэг, хэн болох нь гэх мэтээр хэргийн мэдээллийг тодруулахаар ажиллаж байна” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *