Селена Гомез, Хэйли Бибер нар анх удаа хамтдаа олны өмнө уулзжээ

Хэйли Бибер болон Селена Гомез нар өнгөрөгч ням гарагт Лос Анжелест болсон арга хэмжээний үеэр анх удаагаа олны өмнө уулзаж, хамтдаа зургаа авхуулжээ. 

Hailey Bieber hugs Selena Gomez after debunking feud rumors

 

 

Энэ үйлдэл нь тэднийг дуучин Жастин Биберээс болж хоорондоо таарамжгүй харилцаатай байдаг гэх шуугианыг намдаах хамгийн зөв алхам болжээ. Учир нь Жастин Бибер, Хэйли Бибер нар 2018 оны есдүгээр сард хуримаа хийсэн. Гэхдээ зарим шүтэн бишрэгчид нь уг гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй бөгөөд Жастин Биберийг Селена Гомезоос харилцаагаа тасалсанд дургүйцэж байв.Найман жилийн турш салж, нийлж, үргэлж олны анхаарлын төвд байсан хосыг салгаж Жастин Бибертэй гэрлэсэн хэмээн хүмүүс Хэйли Биберийг цахимаар доромжилдог байсан талаар тэрбээр нэгэн ярилцлагадаа дурджээ.

Эх сурвалж: Today

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *