“Өргөө” амаржихын захирлын үүргийг “Амгалан”-гийн захирал түр орлоно
Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгт аравдугаар сарын 12-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлөгдөх сонсох ажиллагааг зохион байгуулж, 13-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Тэгвэл тус эмнэлгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр “Амгалан” амаржих газрын захирал Ц.Батболдыг томилжээ. Мөн тус эмнэлгийн удирдлагын багт дэмжлэг, зөвлөгөө өгөх, амаржих газрын хэвийн үйл ажиллагааг хангах ЭМЯ-ны холбогдох албан тушаалтнууд, газрын даргаар ахлуулсан багийг давхар томилжээ.