ЦЕГ: Долоон машин мөргөж осол гаргасан жолооч жолооны курст суугаагүй, үнэмлэхгүй байсан
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 10-ны өдөр Ланд 200 маркийн автомашин урсгал сөрөн долоон автомашиныг мөргөж, 11 настай хүүхдийг гэмтээсэн талаар бид өмнө мэдээлж байсан.
Тэгвэл Цагдаагийн байгууллагаас “Тухайн жолооч 29 настай эмэгтэй ямар нэг согтууруулах ундаа болон мансууруулах төрлийн зүйл хэрэглээгүй байсан мөн хааз, тоормосоо андуурсан. Осол гаргасан тухайн жолооч жолооны курст суугаагүй, жолооны үнэмлэхгүй нэгэн байсан” гэв.