Д.Ганбат: Баян дарга нар иргэдийн 96 хувь нь ядуу шахуу байхад хүүхдийн мөнгийг ялгаварлана гээд сууж байна
Ардчилсан намаас УИХ дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт албан шаардлага хүргүүлж буй талаараа өнөөдөр /2022.10.17/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Нөхцөл байдал ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Вальютын ханш гэхэд зах дээр нэг ханштай, банкан дээр нэг ханштай байна. Сүүлийн зургаан жилд нэг ч үйлдвэр барьсангүй. Шинэ томилогдсон сайдууд нь ард түмнийг доромжилж байна. Сайд болсныхоо маргааш нь л юмныхаа үнийг нэмж байна. Сангийн сайд нь ард түмнээ өлөнгөөр нь дуудаж байна шүү дээ. 2023 оны төсвийг маш их алдагдалтай оруулж ирсэн. Олон жил төсвийг алдагдалтай баталсны үр дүнд юмны үнэ тэнгэрт хадаж, хэдэн баян цатгалан дарга нартай, 96 хувь нь ядуу шахуу, хүүхдийн мөнгийг ялгаварлана гээд сууж байна. Ардчилсан нам үүнтэй эвлэрэхгүй” гэв.