“НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг аравдугаар сардаа багтааж иргэдийн данс руу шилжүүлнэ”
“2022 оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг аравдугаар сардаа багтаан иргэдийн данс руу шилжүүлнэ” хэмээн Татварын байгууллагаас мэдээллээ.
Гуравдугаар улирлын буюу 7, 8, 9 сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтын бүртгэл аравдугаар сарын 8-ны өдөр хаагдсан билээ.Энэ оны хоёрдугаар улиралд 1.13 сая иргэнд 61.4 сая төгрөгийг буцаан олгожээ.
НӨАТ-ын буцаалтыг олгох хугацаа:
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.