Монголд анх удаа нарийн сүлжмэл даавуу үйлдвэрлэж эхэллээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх “Батзүү” ХХК-ийн үйлдвэр нь Монгол Улсад анх удаа нарийн сүлжмэл даавуу үйлдвэрлэж эхэллээ. Зөөлөн оёдлын 26 жилийн түүхтэй тус компани нь ХБНГУ-ын шинэлэг, инновац шингэсэн тоног төхөөрөмжөөр даавуу үйлдвэрлэн, цаашлаад үйлдвэрээс гарсан түүхий эд, материалыг эцсийн бүтээгдэхүүн болгож, нэмүү өртөг шингээн, зах зээлд нийлүүлэх кластерын системийг хөгжүүлж буй юм. Түүнчлэн үйлдвэр дотроо бүтээгдэхүүний шинж чанарыг тогтмол хянах үүрэг бүхий лабораторийг ажиллуулж байна.

 

Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооноос санаачлан, энэ хичээлийн жилээс цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцсыг нэхмэл, сүлжмэл даавуу, оёмол бүтээгдэхүүний аюулгүй байдал, техникийн шаардлагын дагуу

  • Монгол хүүхдийн биеийн онцлогт тохирсон
  • Хөдөлгөөнд саад учруулахгүй
  • Сургалтын орчинд нийцсэн
  • Арьсанд элдэв харшил өгч, сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар үйлдвэрлэж эхэлсэн.

 

Биеийн тамирын хувцасны материал нь хүүхдийн арьсанд шууд хүрдэг тул техникийн шаардлага, стандартыг хангасан байх ёстой. Тэгвэл уг биеийн тамирын хувцсанд орж буй 100 хувь хөвөн даавууг ийнхүү Монголдоо үйлдвэрлэж байгаа юм.

 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *