“BTS” хамтлагийн гишүүд цэргийн алба хаахаар боллоо

“BTS” хамтлагийн ахмад гишүүн Жинээс эхлээд гишүүд дарааллын дагуу ээлж ээлжээрээ цэргийн алба хаахаар болсныг мэдээллээ.

1992 онд төрсөн Жинд 2020 онд нэмэлт өөрчлөлт оруулсан Цэргийн албаны тухай хуульд заасны дагуу Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас цэрэг татлагыг хойшлуулах зөвшөөрөл олгосон бөгөөд энэ оныг дуустал цэрэгт татахыг хойшлуулаад байсан юм.  Харин тэрээр сунгалтаа цуцлах хүсэлт гаргасан бөгөөд Цэргийн боловсон хүчний удирдлагын газрын элсэлтийн журмыг дагаж мөрдөнө гэжээ. Бусад гишүүд ч төлөвлөгөөний дагуу цэргийн албыг дэс дарааллаар хаах юм байна.

Эх сурвалж: Allkpop

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *