ЕБС-ийн сурагчдыг анги, танхим, дотоод орчинд амны хаалт зүүлгэх зөвлөмж чиглэл өгчээ

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өглөө.

  • 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын 16 дугаар тэмдэглэлийн хэрэгжилтийг хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах.
  • Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, борлуулалтын цэгүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж ажиллах.
  • Төр, хувийн хэвшлийн хамтарсан Ажлын хэсэг байгуулж, нийтийн тээврийн тулгамдаж буй байгаа асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулж, удирдлагын менежментийг сайжруулах ажлаа эрчимжүүлэх.
  • Нийслэл Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэр дэх авто зогсоолын бүртгэл, судалгааг гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.
  • Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх чиглэлээр 2023 онд /Явган болон дугуйн зам, нийтийн эзэмшлийн гудамж, замын тохижилт, ногоон байгууламж/-ийг нэмэгдүүлэх тооцоо судалгаа, ТЭЗҮ, байршил зэргийг тооцож боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг шуурхай байгуулж, ажлаа танилцуулах.
  • Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын орчны тохижилт, тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч зэргийг сайжруулах болон төлбөр хураах цэгийг цахимжуулахад шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авч, үйл ажиллагааг зохицуулсан журмыг 2022 оны арваннэгдүгээр сарын 1-ний дотор шинэчлэх.
  • Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр хураах цэгийг цахимжуулах ажлыг шуурхай зохион байгуулж 2022 оны арваннэгдүгээр 1-ний дотор багтаан системийг хэрэглээнд нэвтрүүлэх.
  • Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлж бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл ажлаа сайтар хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж ажиллах.
  • Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг анги, танхим, дотоод орчиндоо амны хаалт зүүлгэх зөвлөмж чиглэлийг өгч, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг тус тус үүрэг болгов.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *