|

Ц.Мөнхцэцэг: ХБНГУ-тай спорт, олимпизмын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана

УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга, УИХ дахь Биеийн тамир спортыг дэмжих бүлгийн дарга, Ц.Мөнхцэцэг ХБНГУ-д суугаа Монгол улсын ЭСЯ-ны цэргийн атташе С.Самдангэлэг нар  ХБНГУ-ын Дугуйн холбооны ерөнхийлөгч, Германы Батлан хамгаалах яамны сайд асан Рудольф Шарпингтай 2022 оны 10 сарын 17-ны өдөр Франкфурт хотноо уулзлаа.

Уулзалтаар Монгол-Германы хоорондын спортын харилцааг өргөжүүлэх, Монголын өсвөрийн болон 23 хүртэлх насны тамирчдыг Германд сургах, улсын шигшээ багийн хамтарсан бэлтгэл  хийлгэх, Монголын дасгалжуулагч нарыг урт, богино хугацааны сургалтад хамруулах, Германы дугуйн клубүүдтэй хамтын ажиллагаа тогтоох, ханан дугуй буюу Track-ийн дугуйчдыг бэлтгэх, эмэгтэй дугуйчдыг дэмжих тухайд хамтран ажиллахаар болов.

Түүнчлэн ХБНГУ-ын Дугуйн холбооны ерөнхийлөгч Рудольф Шарпинг Монголын дугуйн спортыг дэмжин ажиллахаас гадна Парис 2024 олимпт оролцох Монголын спортын бүх төрлийн тамирчдыг ХБНГУ-ын Saarbrücken дахь Olympischen Dorf буюу Олимпийн тосгонд байрлуулан бэлтгэл хийлгүүлэх асуудлыг дэмжье гэдгээ илэрхийллээ.

Ийнхүү ХБНГУ-тай дугуйн болон спортын салбарт хамтын өргөжиж байгаа тул тамирчин, дасгалжуулагч нар, тэр дундаа өсвөрийн тамирчид маань гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх, герман, англи хэл идэвхийлэн суралцах хэрэгтэй байна.

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *