Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан нь “согтуугаар“ машин жолоодож яваад зам тээврийн осол гаргажээ
Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан нь өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 15-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан байна.
Тодруулбал,тэрбээр өөрийн өмчлөлийн цагаан өнгийн Ланд-200 маркийн автомашиныг унаж яваад Баян-Өлгий аймгаас гарч явахдаа энэхүү ослыг гаргажээ. Ослын газарт тус аймгийн Зам цагдаагийн хэлтсийн алба хаагчид очиж хэмжилт, бүртгэл хийжээ.