|

Н.Онон: П.Сайнзориг миний дүү байсан бол үсэртэл нь алгадах байлаа

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “хошин шогийн жүжигчдийг алиалагчид” хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Тодруулбал, тэрбээр “Хошин шогийн хэдэн “хүний эрхийг зөрчигч” алиалагч нар ч бас хувь нэмэр оруулсан даа. Хүн доромжилдогоо урлаг гээд ойлгосон гамшигууд. Хүн доромжилсоны төлөө төрөөс ч элдэв шагнал, гавьяатын тэмдэг зүүж өгдөг өө одоо болимоор юм. Компаниуд зар суртачилгаа, улс төрийн намууд сонгуульд хүн доромжлогч нараар нүүр царай хийж оодруулдагаа болих хэрэгтэй” хэмээжээ.

Түүний эл хүний эрхийг зөрчсөн, ёс зүйгүй үйлдлийг эсэргүүцсэн хошин урлагийн жүжигчид өнөөдөр /2022.10.18/ ХЗДХЯ-ны гадна эсэргүүцлийн жагсаал хийж байна.

Энэ үеэр МУГЖ Н.Онон “Хүнийг үндэс угсаа, нийгмийн гарал, хэл соёл, арьсны өнгө, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажлаар нь үл гадуурхаж болно гэж МУ-ын Үндсэн хуульд заасан байдаг. Гэтэл төрийн төлөөлөл болсон хүн үндсэн хуулиа зөрчиж, хошин урлагийн уран бүтээлчдийг доромжилсон нь байж боломгүй үйлдэл. Бид нар энэ ажлаар чинь хоолны мөнгөө олдог юм. Хэн нэгнээр “алиалагч” гэж дуудуулмааргүй байна. Хэрэв П.Сайнзориг миний дүү байсан бол алгадаад авах байлаа. Энд тэндгүй хүний эрх зөрчигдөж байхад энэ хүнд хийх ажил алга уу. Өөрөө тийм төгс хүн юм уу гэж асуух гээд яамны гадаа хүлээж байна. Шүүмжлэлийг би хүлээж авна түүнээс доромжлолыг хүлээж авч чадахгүй” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *