Х.Нямбаатар: Осол гаргасан этгээд 1993 онд төрсөн эмэгтэй хүн байсан
Энэ сарын 10-ны өдөр Олимп хотхоны хойд замд долоон машин мөргөж, хоёр хүүхэд гэмтээсэн ноцтой осол гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, “Согтуугаар ямар нэгэн гэм хор учруулалгүй тээврийн хэрэгсэл жолоодох үйлдэл нь зөрчлийн хэрэг болохоос гэм хор учруулсан тохиолдолд хохирлын хэмжээнээс шалтгаалаад эрүүгийн хуулиар ял шийтгэл хүлээнэ. Би цахим сүлжээнд тархсан ослын бичлэгийг үзсэн. Цагдаагийн байгууллагаас бас танилцуулга авч танилцсан. Зөрчил гаргагч нь 1993 онд төрсөн эмэгтэй хүн байна лээ. Ар гэрээс нь холбогдох тайлбарыг аваад мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа” гэв.