|

УИХ-ын даргын цахим хуудсыг хөтлөхдөө улсынхаа нэрийг буруу бичсэн Б.Эрдэнэбаяр өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлтээ өгчээ

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр буруу нэр томъёо хэрэглэсэндээ хүлцэл өчин, албан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаа мэдэгджээ.

Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд найрамдах Турк улсад албан ёсны айлчлал хийхдээ тус улсын Үндсэн хуулийн шүүхийн шинэ гишүүний тангараг өргөх ёслолд хүндэт зочноор уригдан оролцжээ. Энэ тухай цахим хуудаснаа бичихдээ УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” хэмээн улсынхаа нэрийг буруу бичсэн бичсэн тул ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан аж.

Тэрбээр мэдэгдэлдээ “Монгол Улсын Их Хурлын даргын Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал нь түүх, соёлын эртний хэлхээ холбоотой “гуравдагч хөрш” Турк Улстай тогтоосон найрсаг харилцааг шинэ шатанд ахиулах, хамтын ажиллагааг хууль тогтоох байгууллага хооронд болон худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, аялал жуулчлал, боловсрол зэрэг олон салбарт бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон.

Айлчлалын сүүлийн өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд бараалхсан тухай мэдээллийг миний бие Улсын Их Хурлын даргын цахим хуудаст оруулах үеэрээ нэр томъёоны томоохон эндүүрэл гаргасандаа хүлцэл өчиж байна.Айлчлалын давчуу хөтөлбөрийн хугацаанд үйл явдлын мэдээ, мэдээллийг олон нийтэд түргэн шуурхай хүргэх нь миний үүрэг бөгөөд энэ хүрээнд албан үүрэгтээ хариуцлагатай, нягт нямбай хандах зарчмыг хөсөрдүүлсэн нь миний буруу боллоо.

Миний бие Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргын хувьд Улсын Их Хурлын даргын сошиал хуудасны админаар ажилладаг байсан. Тус хуудсанд сүүлийн үед гарсан зарим алдаатай контентууд надаас хамааралтай байсан.

Тиймээс буруу нэр томьёо хэрэглэж, олон нийтийг бухимдуулсан, мөн Улсын Их Хурлын даргын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн мэдээ мэдээлэл цацсандаа хариуцлага хүлээх ёстой гэдгээ ухамсарлаж, албан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгаагаа мэдэгдье” гэжээ.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *