Украины эрчим хүчний станцуудын 30 хувь нь сүйрч, улс даяар цахилгаангүй боллоо

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Твиттертээ Украины эрчим хүчний станцуудын 30 хувь нь сүйрсэн тухай бичжээ.

Тэрээр “Оросын террорист халдлагын бас нэг өөр төрөл нь эрчим хүчний болон бусад чухал дэд бүтцийг сүйрүүлж буй явдал. Аравдугаар сарын 10-наас хойш цахилгаан станцуудын 30 хувь нь сүйрч, улс даяар цахилгаан тасраад байна. Путины дэглэмтэй хэлэлцээр хийх орон зай үлдсэнгүй” гэж тэрээр бичсэн байна.

Крымийн гүүрний дэлбэрэлтийн өшөөг авах зорилгоор аравдугаар сарын 10-нд Оросын арми Украины дэд бүтцэд өргөн цар хүрээг хамарсан цохилт өгсөн. Харин Украин Крымийн гүүр дэлбэлсэн гэх асуудалд өөрсдийгөө огт оролцоогүй гэж мэдэгдээд байгаа юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *