Х.Болорчулуун: Эмээлтийн махны үйлдвэрээс болж Хятад улс махыг хил гаргахгүй, буцаасан
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун: “Манай улс махаа экспортолдог гол улс бол БНХАУ манайх махаа дулааны аргаа махаа боловсруулан гаргадаг. Эмээлтийн махны үйлдвэрүүдтэй холбоотой асуудал үүссэн.
Учир нь Хятадын талаас 20 гаруй хоногийн өмнө дулааны аргаар боловсруулсан махаа хилээр гаргах гэтэл экспортод гаргаж буй компаниудын дунд Эмээлтэд байдаг махны стандарт, чанартай холбогдсон компаниуд байгаа байх гэж болгоомжилж, махыг хил нэвтрүүлэхгүй буцаасан байна” гэв.