Д.Амарбаясгалан: МХЕГ-ыг татан буулгаж, тогтоолцоог өөрчлөх шийдвэр гарсан
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдрийн Засгийн газраас гарсан шийдвэрийг танилцуулаа.
Тэрбээр, “2022 оны наймдугаар сараас эхэлсэн “Өргөө” амаржих газрын дотоод маргаанд ЭМЯ тодорхой хяналт шалгалтын ажил явагдсаны үр дүнд сайд шийдвэр гаргасан. Эмнэлгийн эмч ажилтантай холбоотой асуудлыг нэг мөр болгохоор миний бие АТГ-т хүсэлт гаргасан. Эрүүл мэндийн салбарт гарсан гомдол санал Засгийн газрын түвшинд ихээхэн ирдэг” гэв.
Мөн МХЕГ үүсгэн байгуулагдсан цагаасаа 20 жилийн хугацаанд өөрийн зорилт, чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж ирсэн ч цаашдаа тогтолцоог өөрчлөх шаардлага үүссэн тул МХЕГ-ыг татан буулгаж, салбарын хяналтын үйл ажиллагааг салбарын яамнуудад хариуцуулах шийдвэрийг гаргаж байгаагаа мэдээллээ.