Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гарган, Архангай аймгийн засаг дарга М.Батжаргалыг огцрууллаа

Өнгөрсөн 9 дүгээр сард Архангай аймгийн ИТХ-ын 8-р хурлаар аймгийн Засаг дарга М.Батжаргалыг огцруулах тогтоолыг баталж, улмаар Ерөнхий сайдын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 165 дугаар захирамжаар түүнийг үүрэгт ажлаас нь огцрууллаа. М.Батжаргал нь Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж, хууль бус захирамж гарган “Нобле Энержи” ХХК-д ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг олгожээ.
Мөн газрын хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчиж, хууль бусаар дуудлага худалдаа зохион байгуулсан, холбогдох материалаа дутуу бүрдүүлсэн нэг аж ахуй нэгжид давуу байдал олгож, улмаар хууль бус зөвшөөрөл олгосон, төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн зэрэг хэд хэдэн үндэслэлээр ийнхүү огцорсон юм.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *