ФОТО: Д.Сумъяабазар дарга аа, 10 байрныхан ХОГ НОВШ, ЯЛГАДАС ДУНД амьдарсаар л байх уу?
БЗД-ийн 23-р хороонд байрлах баамын 10 байр, 3 саарал байрны асуудал олон жил шийдэгдэлгүй явж ирлээ. Учир нь тус байр цэвэр, бохирын шугамд холбогдоогүй учраас иргэд ил задгай бие засах, хог шороогоо асгаснаар зундаа үнэр, танар ихтэй, өвөлдөө хөлдүүс үүсгэдэг.
Иргэд оршин суугчид хөөцөлдсөөр 2014 онд Нийслэлийн дахин төлөвлөлтөд оруулсан ч дэд бүтэц хөгжөөгүйн улмаас тендерт компани ордоггүй. Тус байранд 164 өрхийн 600 гаруй иргэд амьдардаг гэх тоо бий.
БЗД-ийн 23-р хороо, 10 байрнаас хийсэн #ИРГЭНИЙ_ИНДЭР сурвалжилгыг хүргэж байна.