Л.Халтар: Арваннэгдүгээр сараас хэтрүүлэхгүйгээр Улаанбаатар-Дархан хүртэлх замыг нээнэ
Зам тээврийн дэд сайд Л.Халтар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хучилтын ажил, хэдий хугацаанд зам ашиглалтад орох талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 10.7 км зам дутуу байна. Нэг л өдөр бүх зүйл сайхан болчихож байгаа юм биш. Хучилт хийхэд олон хүний хөдөлмөр ордог. Хучилт хурдан хийгдээд явж байгаа учраас ажил урагштай байна. Замчдын хүчин чармайлт. Намайг Зам тээврийн сайд байхад Ерөнхий сайд үүрэг өгч, дэд сайд байсан Ж.Бат-Эрдэнэ тэнд ажилласан. Тэр хүний ч хүч хөдөлмөр байгаа. Би есдүгээр сарын 6-наас очиж ажилласан. Одоо аравдугаар сарын сүүлээр хучилт дуусаад ирэхэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хийх ажлууд их байна. 11 дүгээр сарын 2,3-наас хэтрүүлэхгүйгээр Улаанбаатар-Дархан хүртэлх замыг нээнэ. Есдүгээр сарын 6-наас хойш Баруунхараад байрласан. Байнгын маань хаяг Баруунхараа болсон шүү дээ” гэлээ.