Хоёр автомашин мөргөлдөж, нэг иргэн амиа алджээ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Жигжид”-ийн зусланд газар хоёр автомашин мөргөлдөж хүн хавчуулагдсан дуудлага өчигдөр 21:17 цагт иржээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Сонгинохайрхан дүүргийн иргэн Б-ийн “Приус-20” загварын суудлын автомашинтай, Баянзүрх дүүргийн иргэн Ш-ын “Королла спасио” загварын автомашин мөргөлдөж жолооч Ш /31 настай, эмэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.