ТАНИЛЦ: Нийслэлд цэрэг татлага зохион байгуулах есөн байршил

Цэргийн жинхэнэ албаны 2022 оны хоёр дахь удаагийн цэрэг татлага өнөөдөр нийслэлийн хэмжээнд эхэллээ.

Нийслэлийн есөн дүүрэг дэх цэрэг татлагын байрууд:

  1. Баянгол дүүрэгт 96 дугаар сургууль
  2. Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургууль
  3. Сүхбаатар дүүрэгт 31 дүгээр сургууль
  4. Сонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургууль
  5. Хан-Уул дүүрэгт 34 дүгээр сургууль
  6. Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургуульд
  7. Налайх дүүрэгт МСҮТ-ийн байранд
  8. Багануур дүүрэгт “Гүн галуутай” цогцолбор сургууль
  9. Багахангай дүүрэгт “Хангай” цогцолбор сургуулийн байранд.

Цэрэг татлагын байранд очихдоо:

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
  • Сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.

Цэрэг татлага аравдугаар сарын 23-ныг дуустал явагдана. Хугацаат цэргийн албанд татагдагч нь цэрэг татлагын үеэр найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох юм.

Монгол Улсын иргэн 18-25 насны эрэгтэйчүүдийг хугацаат цэргийн албанд татагдах хуультай.Цэрэгт татагдсан залуусыг задгай, ачааны автомашин дээр суулгаж тээвэрлэхийг хориглосон тушаал гаргасан хэмээн Хууль зүйн сайд мэдэгдээд байгаа билээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *