|

М.Оюунчимэг: Утаа гэр хороолол гэлтгүй Зайсанд ч үнэртээд эхэллээ

Өнөөдрийн чуулганы хуралдаан эхэллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: “Өнгөрсөн долоо хоногт гадаа 13 хэмийн дулаан байхад орой 18 цагаас хойш утаа хэдийнээ гараад ирсэн байна. Утаа нийслэлийн ганц гэр хорооллоос биш бүүр Зайсанд ч үнэртээд эхэллээ. Гэтэл одоо хүйтний эрч чангарахад эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийг байхгүй болгочихвол юу болох вэ. Өчигдөр би ЧГД-ийн 500 гаруй гэр хорооллын айл өрхүүдтэй уулзалт хийлээ. Тэгэхэд иргэд одоо хэрэглэж байгаа шахмал түлшний чанар, үнэр 2018 оны түлшнээс шал өөр байна. Та бүхэн маань үүнд анхаарал хандуулаарай гэж байна. Зарим иргэд өөрсдөө санаачилга гаргаад 10-40 сая төгрөгөөр шалаа дулаалаад, халаагуур залгаад сайхан амьдрах нөхцөл бүрдүүлээд байхад бид нар дэмжих байтал иргэдийн нуруун дээр дарамт учруулж болохгүй” гэв.

 

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *