Асуудал дагуулсан койнуудын ард УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хүү Ө.Үнэнбүрэн байдаг уу?

Одоогоос жил гаруйн өмнө монгол даяараа койн руу шуурч, энэ зах зээлд анхлан тоглогчид олон тэрбум төгрөг босгож буйгаа онгирон мэдээлж байв. Харин өнөөдөр тэр хөөс намжиж, эсрэгээрээ ажилладаггүй койнууд олширч, зарим нь эрүүгийн хэрэгт шалгуулж, үүсгэн  байгуулагчид нь гадагшаа  зугтаж,  PR-ийнх нь нэг хэсэг болсон олны танилууд ч нэрээ татан гарч оджээ. Үр дүнд  нь койнд их бага хэмжээгээр хөрөнгө оруулсан залуус хохирлоо хэнээс нэхэхээ үл мэдэн, ичиж нэрэлхэн  явцгааж байна. 

-Ө.ҮНЭБҮРЭН BITMONEX CRYPTOCURRENCY EXCHANGE-ИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ-

Хамгийн амжилттай өссөн гэгдэх  О.Мөнхжин тэргүүтэй залуусын IHC ч өнөөдөр асуудал дагуулж, цагдаад шалгагдаж байгаа.  Койнтой холбоотой энэ мэт  асуудлын өнгөн  талд чичлүүлж, нэрээ цоллуулж яваа хүмүүсээс гадна нуугдмал, чимээгүй хэрнээ хор хохирол нь илүү том хүмүүс ч байна. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Д.Одонтуяагийн хүү Ө.Үнэнбүрэн. Түүнийг крипто зах зээл сонирхдог,  ямар нэг байдлаар холбогдсон хүмүүс андахгүй. Учир нь Ө.Үнэнбүрэнгийн үүсгэн байгуулсан Bitmonex Cryptocurrency Exchange нь монголын койны салбар дахь нэр бүхий 5 койныг арилжаалдаг.

Тэрээр Ардчилсан Намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн, Skinny Studio-г хамтран байгуулагч, XMF-ийн гүйцэтгэх захирал, Bitmonex Cryptocurrency Exchange-ийн үүсгэн байгуулагч гээд салбар салбарын үйл ажиллагаанд оролцдог аж. 

 

https://posted.mn/c/howiparent-unenburen

 

 

 

-ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС IHC КОЙНЫ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ О.МӨНХЖИНГ ШАЛГАЖ БУЙ-

Гэвч түүний арилжаалж буй койн эхнээсээ асуудал үүсгэж, Цагдаагийн байгууллагаас Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газартай хамтран “Виртуал хөрөнгө гаргагч болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарын татвар төлөлттэй холбоотой болон залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй эсэхэд” шалгах ажиллагааг явуулж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор IHC койны үүсгэн байгуулагч О.Мөнхжинг  шалгаж буй.  

IHC койны тухайд: 

IHC нь Монголын крипто, форекс арилжааны коммюнитигийн төлөөлөл болох О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг болон комедиан Б.Идэр-Од нар хамтран Их Бит ХХК-ийн IHC (Inflation Hedging Coin) нэр дор гарсан койн юм. Тэд 2021 оны наймдугаар сарын 25-ны өдөр нээлтээ хийхдээ зөвхөн Ө.Үнэнбүрэнгийн үүсгэн байгуулсан Bitmonex Cryptocurrency Exchange буюу complex.mn-ээр арилжаалж иргэдийг бухимдуулсан. Учир нь IHC койныг үүсгэн байгуулагчдын сурталчилгаа, нөлөөллөөс үүдэн виртуал хөрөнгө сонирхогчид өндөр хүлээлттэйгээр мөнгөө бэлдэж эхэлсэн. Гэтэл ганцхан арилжааны сайтаар арилжаалж ачаалал үүсгэж, 30 секундын дотор зах зээлээс 30 тэрбум төгрөг татан төлөврүүлэн дуусгажээ. 

Харин эдгээр эрхэм IHC койныг зарж олсон мөнгөөрөө нэр бүхий компанийн хувьцааг худалдан авч, иргэдийн мөнгөөр хувьдаа хөрөнгө оруулалт хийж байгаа гэх мэдээлэл бий. 

Одоогоор Монгол улсад бүртгэлтэй нийт 71 койн иргэдээс 970 тэрбум төгрөг цуглаад буй. Гэвч нээлттэйгээр 540 орчим нь мэдэгдэж байна. Бусад нь хаашаа хэний халаас руу ордог нь асуудалтай хэвээр байна. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *