|

Н.Алтанхуяг: Саяны хүүхэд дайрсан осол мөнгөний хүч тамир бяр ямар их байгааг харууллаа

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар энэ сарын 10-ны өдөр Олимп хотхоны хойд замд долоон машин мөргөж, 12 настай хүүхэд гэмтээсэн ноцтой осол гарсан талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, “Зах зээлд орсноос хойш мөнгөтэй хүн бүх юмыг дийлдэг болж. Одоо саяны хүүхэд дайрсан асуудал дээр мөнгөний хүч тамир, бяр ямар хүч ямар их болсон нь харагдаж байна. Бүх юмыг худалдаж авна. Сануулж хэлэх хүн байхгүй бол сайн төр ч гэсэн ялзардаг гэсэн эртний сайхан үг бий. Ядаж 100 монгол хүн нийгэмд үг хэлээд байвал нийгэмд нэмэр болох байх” хэмээжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *