Шинжлэх ухааны нэгдсэн цогцолборын барилгад 16 хүрээлэн цуглана

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг өчигдөр Шинжлэх ухааны нэгдсэн цогцолборын барилгын ажлын явц болон эрдэм шинжилгээний зарим хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцжээ.

Байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг энэ үеэр, “Аливаа улс орны хөгжлийн тулгуур суурь салбар нь шинжлэх ухаан байдаг. Бид сүүлийн 30 гаруй жил хөгжлийн сууриа шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан зөв эрэмбэлж чадсангүй. Цаашид  шинжлэх ухааны судалгаагүйгээр хөгжлийн тухай ярих боломжгүйг цаг үе харуулж байна. Байнгын хорооноос шинжлэх ухааны салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэхэд түлхүү анхаарч ажиллана.

Шинжлэх ухааны академийн удирдлагын зүгээс, энэ цогцолбор ашиглалтад орсноор шинжлэх ухааны салбарын 16 хүрээлэн нэг дор судалгаа шинжилгээ хийх, кластер төв болон хөгжих боломж бүрдэнэ. Цар тахал, геополитикийн хүндрэлтэй нөхцөл байдал нь  цогцолборын төсөвт өртөгт нөлөөлж эхэлсэн. Иймд тус Байнгын хорооноос цогцолборын барилгыг хугацаанд нь дуусгахад шаардагдах төсвийн хөрөнгө оруулалтад анхаарч, тодорхой зохицуулалт хийхийг хүсье” гэв.


 

Үргэлжлүүлэн Шинжлэх ухааны академийн харьяа 16 хүрээлэнгийн захирал болон шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүдтэй уулзалт хийж, эрдэмтэн судлаачдын тулгамдсан асуудлууд, салбарын эрх зүйн орчныг сайжруулах,  хууль тогтомжийн хэрэгжилтийн талаар хөндөн ярилцав.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *