ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ

Аргын тооллын 10 сарын 21, Сугар гараг. Билгийн тооллын 26,

ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ, УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Үс засуулвал: Жаргал үргэлжид ирнэ
  • Наран ургах, шингэх: 07.20-17.54
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
  • Суудал: Огторгуй

Бага морь одтой, улаагчин хонь өдөр. Энэ өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments