ЧУУЛГАН: Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хэлэлцэнэ
Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас товлогдсон. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
- Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Намрын ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар