Ж.Мөнхбат: Би өөрөө ч сайд болохоо мэдээгүй явж байна
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, удирдах зөвлөлийн хурлаар эзгүй байгаа ХНХ-ын сайд болон Боомт хариуцсан сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, Боомт хариуцсан сайдаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг, ХНХ-ын сайдаар Т.Аюурсайханы нэр яригдаж байгаа аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, “Би өөрөө мэдээгүй байхад хэвлэлээр намайг Боомт хариуцсан сайд болох гэж байгаа гээд мэдээ гарчихсан байх юм. Миний хувьд мэдсэн зүйл алга. Өнөөдрийн байдлаар ХНХ-ын сайдыг томилно” хэмээн мэдээлэл өглөө.