Б.Жавхлан: “Өнөр бүл” асрамжийн төвийн төсөв хасагдаагүй, харин ч нэмэгдсэн
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Сангийн яамны зүгээс “Өнөр бүл” асрамжийн төвийн төсвийг батлахдаа дунджаар 2013 оныхтой адил хэмжээнд баталсан нь тус газрын хүүхдүүдийг хүнсгүй болгох эрсдэл үүссэн талаар мэдээлэл түгээд буй.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан, “Энэ жилд хоёр удаа тодотгол хийсний дараа 2 тэрбум 290.4 сая төгрөг болж буурсан. 2023 онд 2 тэрбум 845 сая төгрөгөөр буюу 553 сая төгрөгөөр “Өнөр бүл” асрамжийн төвийн төсөв нэмэгдсэн. Хаана ч хасагдаагүй байгаа” хэмээн тайлбар хийв.