Т.Аюурсайхан: Ядуурлыг огцом бууруулахад анхаарч ажиллана
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан тангараг өргөснийхөө дараа ямар зарчим баримталж ажиллах талаараа мэдээлэл өглөө.
Тэрбээр “Салбарын нөхцөл байдал, иргэдийн амьдрал хүнд байна. Үнийн өсөлт их байгаа. Эдгээр асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцдаг. 3.5 сая иргэний амьдралын асуудал байдаг.
Халамж хавтгайрсан гэдэг асуудалтай санал нэг байдаг. Засгийн газраас халамжаас хөдөлмөрт гэдэг чиглэлийг барьж байгаа учир яаман дээр хэрэгжүүлэх гол ажил болж байна.Нийгмийн халамж бусад орнуудад дотоодын нийт бүтээгдэхүүний 1-2 хувь байдаг бол манай улсад долоо орчим хувийг эзэлж байгаа нь том тоо. Тиймээс халамжийг зайлшгүй авах шаардлагатай хүмүүст өгч, ажлын байр, өрхийн орлогыг дэмжих чиглэлээр ажиллана. 900 гаруй мянган иргэн ядуурлын түвшинд амьдарч байна гэдэг бол сэтгэл эмзэглүүлэм том тоо. Тиймээс ядуурлыг огцом бууруулахад анхаарч, бодит үр дүн гаргаж ажиллана” хэмээв.
Ядуурлыг бууруулах бодлого барих нь зөв. Гэхдээ тэтгэврийг 5 бтш 7 жилийн дунджаар тогтоодог бллсон төрийн буруу бодлогын харгайгаар насаараа НД төлж шударга ажиллачаад тэтгэвэрт гарахааоаа шууд ядуучуудын эгнээнд орж байна. Уг улсад цалингаасаа НД хэдбэрээр төлсөн мөнгөа тэтгэвэр хэлбэрээр буцааж авч байгаа болохоос улсаас мөнгө зүгээр мөнгө гуйгаагүй шүү. Энэ бол зайлшгүй эргэж харах шаардлагатай асуудал , 300.000 гаруй иргэдийн захиалга, эрх ашиг нь хөндөгдөж байгаа гэдгийг анхаарч үзнэ үү !!!!