|

ОХУ: Орон сууцан дээр цэргийн онгоц унаж, 150 орчим байшин цахилгаангүй болжээ

ОХУ-ын Эрхүү хотод хоёр давхар орон сууцан дээр цэргийн Су-30 онгоц унаж, хоёр нисгэгч хоёул амиа алджээ. Урьдчилсан мэдээллээр оршин суугчдаас амь үрэгдсэн хүн алга байна.

Онцгой байдлын газраас мэдээлснээр Су-30 онгоц туршилтын нислэгийн үеэр осолджээ. Ослын газар 200 орчим мкв газар гал гарсан ч онцгойгийнхон унтрааж чадсан байна.

Онгоц сүйрсний дараа 150 орчим байшин цахилгаангүй болжээ. Мужийн захирагч Игорь Кобзевын мэдээлснээр онгоц 100 мкв орчим талбай бүхий хоёр айлын хувийн орон сууцан дээр унаж сүйрсэн байна.  Уг ослоос зургаа хоногийн өмнө Су-34 сөнөөгч онгоц Краснодарын хязгаарт есөн давхар орон сууцан дээр унасны улмаас 15 хүн, тэр дундаа гурван хүүхэд амиа алдсан юм.

Эх сурвалж: ВВС

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *