Аав охин хоёрын дуулиан тарьсан тоглолтын сурталчилгаа
Зууны манлай хос дуучин, МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн нарын хүү дуучин В.Баттулга болон түүний охин Б.Дуулим нар ирэх онд хамтарсан тоглолтоо хийх гэж буйгаа олон нийтэд зарлан, тоглолтынхоо постерыг цахим сүлжээнд байршуулжээ.
Гэтэл аав охин хоёрын тоглолтын постер цацагдсан даруйдаа шүүмжлэлд өртөж, үзэгчдийн сэтгэгдлийг хоёр хуваагаад байна. Тодруулбал, сэтгүүлч Х.Улмаа өөрийн цахим сүлжээндээ “Энэ тоглолтын постерыг харахад аав охин хоёр гэхээс илүү виаграны сурталчилгаа шиг харагдаж байна. Юун хөлс, гал нтр вэ. Яагаад ч дуу хуурын утга санаа үнэртэхгүй байна” хэмээн нийтэлжээ.
Харин түүний эл сэтгэгдлийг харсан дуучин В.Баттулга “Чамд удам дамжсан авьяас чадвар бус хүн шантаажлах авьяас байна. Миний охин чиний бичсэн зүйлээс болоод дуугаа дуулж чадахгүй уйлаад байна. Би охинтойгоо “чамайгаа санаж байна, чамдаа хайртай шүү” гэж хосын дуу дуулдаггүй. Бид хоёр тус тусдаа дуугаа дуулж хамтран тоглолт хийх гэж байна. Хэрэв чи надад үзэл бодлоо эвтэйхнээр хэлсэн бол би ойлгоно. Гэтэл юун виагра вэ. Чи миний гэр бүлийг доромжилж байна. Шүүхэд хандаж хуулиар шийднэ” хэмээн бухимдан лайв хийжээ.