Уран гулгалтын од Ким Юна дуучин залуутай хуримлалаа

Өмнөд Солонгосын уран гулгалтын од, олимпын алтан медальт 32 настай Ким Юна өнгөрсөн Бямба гарагт 27 настай сонгодог дуучин Ко У Римтэй хуримаа хийжээ. Тэдний хурим Сөүл хотын Шилла зочид буудалд зохион байгуулагдаж, гэр бүлийнхэн нь болон цөөн тооны найз нөхөд нь оролцсон байна.

Хуримын тухай мэдээ, гэрэл зургууд Ням гарагт л олон нийтэд ил болжээ. Ким Юна өчигдөр хуримын зургуудаасаа Инстаграм хуудсанд нийтэлж, уригдсан зочдод болон шинэ хосын амьдралд сайн сайхныг хүссэн хүмүүст талархал илэрхийлсэн байна.

Хуримын зочдод 200,000 воны ($139) үнэтэй бэлэг тараасан тухай эх сурвалжууд мэдээлжээ. Үүнд Францын гоо сайхны Christian Dior компанийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд байсан байна. Ким Юна 2021 оны наймдугаар сараас эхлэн тус брэндийн элч төлөөлөгч болсон юм.

зураг

 

Залуу хос Сөүл хотын Хюксок-дон дүүрэгт, Хан мөрний эрэгт орших тансаг ангиллын орон сууцанд амьдрахаар болсныг эх сурвалжууд мэдээлжээ. 10 давхар уг орон сууцанд ердөө 18 айл амьдардаг нь голдуу алдартнууд юм байна.

2014 онд зодог тайлсан Ким Юна бол Өмнөд Солонгосын хамгийн алдартай уран гулгалтын тамирчин юм. Тэрбээр 2010 онд Ванкуверийн өвлийн олимпын наадмын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөс алт, 2014 онд Сочигийн өвлийн олимпын мөн төрлөөс мөнгөн медаль зүүж байжээ. Тив, дэлхий, олон улсын тэмцээнүүдийн өөр олон шагнал түүнд бий.

Түүнтэй гэрлэсэн Ко У Рим нь Forestella квартет хамтлагийн дуучин юм. Тус хамтлаг JTBC телевизийн “Phantom Singer” уралдаант шоуны үеэр байгуулагдаж байжээ.

Эх сурвалж: Korea Times

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *