|

“Кореан Эйр” компанийн 173 хүн тээвэрлэж явсан онгоц осолджээ

“Кореан Эйр” компанийн 173 хүн тээвэрлэж явсан КЕ631 нисэх онгоц Филиппиний Сэбү олон улсын нисэх онгоцны буудалд буух үеэрээ осолдсон байна. Азаар хүн бэртэж гэмтээгүй бөгөөд зорчигчдыг яаралтай шилжүүлжээ.

“Кореан Эйр” компани бүх үйл ажиллагаандаа аюулгүй байдлыг эрхэмлэдэг тул “маш их харамсаж байгаа”-гаа илэрхийлсэн байна. Тус компанийн Ерөнхийлөгч Ву Ки Хонг “Орон нутгийн нисэхийн удирдлагууд болон Солонгосын эрх баригчидтай хамтран энэ үйл явдлын шалтгааныг тогтоохын тулд нарийвчилсан шалгалт хийнэ. Аюулгүй үйл ажиллагаа явуулах амлалтдаа тууштай хэвээр байгаа бөгөөд дахин ийм үйл явдал давтагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахын тулд чадах бүхнээ хийх болно” хэмээлээ.

Зорчигчдыг орон нутгийн гурван зочид буудалд хүргэж, өөр нислэг зохион байгуулсан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *