НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ долоо хоногт олгоно
2022 оны III улирлын НӨАТ-ын буцаалтыг аравдугаар сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ. Иргэд НӨАТ-ын буцаалтаараа татвараа төлж болох бөгөөд Татварын ерөнхий газраас аравдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд иргэдийн дунд татвараа төлөх эсэх талаар санал асуулга явуулж, асуулгын дүнг нэгтгэн дүгнэсний дараа буцаалт авах иргэдийн мэдээллийг Төрийн сан руу шилжүүлэх юм байна. НӨАТ-ын:
- I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард
- II улирлын буцаан олголтыг долоодугаар сард
- III улирлын буцаан олголтыг аравдугаар сард
- IV улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус олгодог журамтай.
НӨАТ-ын буцаан олголтоор дараах татваруудыг төлөх боломжтойг Татварын ерөнхий газраас мэдээлж байна. Тухайлбал,
- Автотээврийн хэрэгслийн албан татвар
- Галт зэвсгийн албан татвар
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
- Газрын төлбөр /газар эзэмшигч/
- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/
- 2022 оны IV улирлаас эхлэн Авто зам, замын байгууламж ашигласны татварыг төлөх боломжийг бүрдүүлжээ.