Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн зөвлөлийн спорт өдөрлөг боллоо

Нийслэлийн Хүүхдийн зөвлөлийн санал санаачилгыг дэмжих ажлын хүрээнд 9 дүүргийн хүүхдийн зөвлөлийн дундах спорт өдөрлөг энэ жил анх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Өдөрлөгт нийт 8 дүүргийн хүүхдийн зөвлөлийн гишүүд, хөгжөөн дэмжигчид болон дүүргийнхээ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн мэргэжилтний хамт оролцсон. Тэмцээнийг сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт, гэсэн 3 төрлөөр зохион байгуулсан бөгөөд нийт баг тамирчид эрэгтэй, эмэгтэй холимог баг бүрдүүлэн өрсөлдсөн юм.
Гар бөмбөгийн төрөлд:
• 1 дүгээр байр – Багануур дүүргийн хүүхдийн зөвлөл
• 2 дугаар байр – Налайх дүүргийн хүүхдийн зөвлөл
• 3 дугаар байр – Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн зөвлөл
Сагсан бөмбөгийн төрөлд:
• 1 дүгээр байр – Багануур дүүргийн хүүхдийн зөвлөл
• 2 дугаар байр – Баянзүрх дүүргийн хүүхдийн зөвлөл
• 3 дугаар байр – Хан-уул дүүргийн хүүхдийн зөвлөл
Олс таталтын төрөлд:
• 1 дүгээр байр – Багануур дүүргийн хүүхдийн зөвлөл
• 2 дугаар байр – Хан-уул дүүргийн хүүхдийн зөвлөл
• 3 дугаар байр – Чингэлтэй дүүргийн хүүхдийн зөвлөл
Энэхүү тэмцээнийг цаашдаа жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд зөвхөн дүүргийн хүүхдийн зөвлөлөөс гадна бусад хүүхдийн оролцооны байгууллагуудыг хамарсан арга хэмжээ болгох зорилго тавин ажиллаж байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments