Залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх сургалт эхэллээ

Амьдрах ухааны модульд сэтгэл заслын арга зүйг тусган шинэчилсэн хувилбарын дагуу арга зүйг олгох, жендерийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, залуучуудын статистик мэдээллийн маягтыг бөглөх аргачлал шинэчлэгдсэнтэй холбогдуулан статистикийн мэдээллийн нэгдсэн сан, түүний хэрэглээ, ашиглалт, анхаарах асуудлууд, сайн дурын ажлын сургалт, үйл ажиллагааны арга зүй зэрэг олон талын агуулгыг багтаасан багц сургалтад 21 аймаг, 9 дүүргийн 80 гаруй мэргэжилтэн хамрагдаж байна.
Амьдрах ухааны сургалтын шинэчилсэн модулийн сургагч багш бэлтгэх сургалтын хүрээнд:
• Сайн дурын ажлын онцлог
• Залуучуудын төвийн үйл ажиллагаагаар дамжуулан орчин үеийн хүүхэд, залууст эзэмшүүлэх шаардлагатай ур чадварууд
• Сэтгэл мэдрэмжээ илэрхийлэх чадвар
• Асуудал шийдвэрлэх ур чадвар
• Бусдаас ялгарах онцлог, давуу талаа танин мэдэж, амьдралд хэрэгжүүлэх дасгал
• Хүүхэд залууст зориулсан тоглоомоор дамжуулан сэтгэл засах хөтөлбөр
• Мөн хүүхэд, залууст зориулсан тархи амраах майндфүлнэс хөтөлбөр
• Шилжин суурьшигч залуустай ажиллахад анхаарах зүйлс
• Залуу гэр бүл зориулсан хөтөлбөрийн хүрээнд гэр бүлийн уур амьсгалыг дэмжих, хүүхэдтэйгээ ажиллах дасгал
• Хүүхэд хүмүүжлийн эерэг арга зэрэгт суралцах юм.
Мөн тэгш боломжийн төлөө залуучуудын манлайлал сургалтын хүрээнд
Залуучуудын хөгжлийн төв ба жендер сургагч багшийн сургалтын агуулга танилцуулж
• Жендерийн талаарх мэдлэг олгох сургалт
• Жендерийн сургалтын моделийг практикт хэрхэн суурилуулах сургалт зохион байгуулж байгаагаас гадна
• Статистикийн мэдээллийн нэгсэн сан, түүний хэрэглээ, ашиглалт
• Статистикийн мэдээллийг ашиглаж сурах ур чадвар
• Захиргааны статистикийн анхан шатны бүртгэлийн статистикийн маягтын үндсэн ойлголт зэрэг сэдвийн хүрээнд мэргэшүүлэх тус сургалт энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *