|

Ерөнхий сайдаар 44 хоног ажилласан Лиз Трасс жилд 129 мянган ам.долларын тэтгэмж авна

Лиз Трассын хувьд хэдийгээр Их Британийн түүхэнд хамгийн богино хугацаанд ажилласан Ерөнхий сайд болсон ч үлдсэн амьдралынхаа турш жил бүр тэтгэмж авах болзлыг хангаж чаджээ.
Төсвөөс олгодог “Төрийн албаны зардлын нөхөн олговор” хэмээх уг тэтгэмжийг экс Ерөнхий сайдын хувийн хэрэгцээнд гэхээсээ илүүтэй өмнөх албан тушаалтай нь холбоотой гарч буй нэмэлт зардлыг нь хөнгөвчлөх зорилгоор олгодог.
Жишээлбэл боловсон хүчин авч ажиллуулах гэх мэт ихэвчлэн нийгмийн хүрээнд гарах зардалд нь зориулдаг байна.
Үүний дагуу 115,000 фунт стерлинг (129,306 ам. доллар)-ийн мөнгөн тэтгэмжийг Ерөнхий сайдад жилд дор хаяж нэг удаа олгохоор тогтоосон бөгөөд 2011 оноос хойш энэхүү тэтгэмжийн хэмжээнд өөрчлөлт ороогүй аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *