Б.Оюунчимэг: Сэтгүүлч хардах ЭРХТЭЙ

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар Эрүүгийн хуулийн 13, 14 заалттыг өөрчлөх асуудлаар (улс төрийн албан тушаалтан ‘’гүтгэх’’ заалтаар сэтгүүлчдэд гомдол гаргахыг хориглох) мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: “Гүтгэх гэдэг нь хуульзүйн нэршлийн хувьд зөв нэр томьёолол юм. Гүжирдсэн гэдэг нь санаатайгаар үйл явдлыг өөрчилсөн гэсэн утгатай. Харин худал мэдээлэл тараах гэдэг нь санамсар болгоомжгүйгээс болж, санаатай бус байдлаар ийм зүйл гарч болдог. Тиймээс санамаргүй алдаанаас болж тухай хүнд эрүүгийн ял шийтгэл ноогдуулах нь тухайн хүний эрх зүйн байдлыг дордуулж байна хэмээн үзэж байна.”

УИХ-ын гишүүн Б.Оюунчимэг: “Сүүлийн нэгээс хоёр жилийн хугацаанд сэтгүүлч хүн хардах эрхээ эдэлсний төлөө 32 сэтгүүлч торгох, тодорхой хэмжээний арга хэмжээ авсан үзүүлэлтэй байна. Ирж буй гомдол мэдээллийн гуравнэы нэг нь улс төрчдөөс ирж буй мэдээлэл байна. Тиймээс сэтгүүлчийн ёс зүйд хардах эрх бий. Гэхдээ албан тушаалтны гүйцэтгэж буй албан тушаалд нь холбогдуулан, хардах эрхээ эдэлсний төлөө гүтгэх гэдгээр буюу Зөрчлийн хуулийн 6.21-ээр буруутан болох үзүүлэлт нэмэгдэж байна” гэв.

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments