В.Баттулга: Бид ард түмнээ хүндэлж аялан тоглолтоо үргэлжлүүлэхээр болсон
Дуучин В.Баттулга охин Б.Дуулимтайгаа хамтран ирэх онд тоглолтоо хийх болсноо зарлан, сурталчилгаагаа цахим сүлжээнд нийтэлсэн. Гэвч тоглолтынхон сурталчилгааг сэтгүүлч Х.Уламбаяр “аав охин хоёр гэхээсээ илүү виаграны сурталчилгаа шиг харагдаж байна” хэмээн сөрөг сэтгэгдэл бичсэн. Эл сөрөг сэтгэгдэл нь өндрийг авч, олны дургүйцлийг хүргээд буй.
Харин дуучин В.Баттулга охин Б.Дуулимтайгаа одоо хөдөө орон нутгаар тоглолтоо хийж байгаа бөгөөд цахим сүлжээнд тархсан мэдээлэлтэй холбоотойгоор охин нь сэтгэл санааны хямралд орж, тайзан дээр дуугаа дуулж чадахгүй уйлж байгаа учир аялан тоглолтоо цуцалж магадгүй гэж байв.
Гэтэл тэрээр сая өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Бид ард түмнээ хүндэлж аялан тоглолтоо үргэлжлүүлэхээр болсон. Баярлалаа” хэмээн нийтэлжээ.
Ха ха ард түмэн дуулаад өг гээгүй боль ч гээгүй дуулвал дуулна биз больвол болино л биз байсан ч байгаагүй ч адилхан дуучин шүү бархирч л байдаг баттулга л биз гэдэг шүү