|

Автобензины импорт үнийн дүнгээр 178.8 сая ам.доллао буюу 1,8 дахин өсжээ

Нийт импорт 2022 оны эхний 9 сарын байдлаар 6,356.4 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1,229.9 сая ам.доллар буюу 24.0 хувиар өссөн байна. Үүнээс, Эрдэс бүтээгдэхүүний импорт 1,404.9 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 521.5 сая ам.доллар буюу 59.0 хувиар өсөв.

Эрдэс бүтээгдэхүүний импортын үнийн дүнгийн 87.4 хувийг газрын тосны бүтээгдэхүүн эзэлж байна. 2022 оны эхний 9 сарын байдлаар 1,228.4 сая ам.долларын 1,315.5 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 59.8 мян.тн буюу 4.8 хувиар, үнийн дүнгээр 490.0 сая ам.доллар буюу 66.4 хувиар тус тус өсжээ. Газрын тосны бүтээгдэхүүний импортын нийт үнийн дүнгийн 87.5 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 32.9 хувийг автобензин, 54.6 хувийг дизель түлшний импорт тус тус эзэлж байна.

Автобензины импорт: 2022 оны эхний 9 сарын байдлаар 404.1 сая ам.долларын 483.5 мян.тн автобензин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 121.6 мян.тн буюу 33.6 хувиар, үнийн дүнгээр 178.8 сая ам.доллар буюу 1.8 дахин тус тус өссөн.

Дизель түлшний импорт: 2022 оны эхний 9 сарын байдлаар 671.1 сая ам.долларын 698.3 мян.тн дизелийн түлш импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 265.1 сая ам.доллар буюу 65.3 хувиар өссөн, биет хэмжээгээр 40.0 мян.тн буюу 5.4 хувиар буурчээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *