Н.Учрал: “ХУРДАН” Киоскоор төрийн үйлчилгээг хүргэнэ
ЦХХХЯ-ны сайд Н.Учрал: “Технологийн шийдэл, цахим шилжилт иргэний амьдралд хүрч дэвшил авчрах ёстой гэж би үздэг. Тиймээс ч цахим шилжилтийг иргэдийн амьдралд ойртуулахын тулд дүрэм журам, давхардсан зохицуулалтын түгжээг мултлах нь нэн чухал.
Өнөөдөр улсын хэмжээнд иргэдэд хүнд сурталгүй үйлчилгээг үзүүлэхэд хувь нэмрээ оруулж буй киоскны үйлчилгээ эрхлэж буй Голомт банк, Хаан банк, Гэрэгэ ХХК-ны төлөөллийг хүлээж авч уулзаж төрийн мэдээлэл солилцооны системд холбогдох үйлчилгээний тоог нэмэгдүүлж өгөх, тоон гарын үсгийг олгох ажлууд дээр хамтарч ажиллахаар тохиролцлоо. Киосктой бусад хувийн хэвшилтэй бид нээлттэй хамтарч ажиллана. Төр өөрсдөө дахиж ТҮЦ машин үйлдвэрлэх биш хувийн хэвшлийн бэлэн ашиглаж байгаа түц машин, киоскууд дээр үйлчилгээгээ нэмэгдүүлж өгөх нь зөв бодлого. Төрийн мэдэлд байдаг түц машинуудын хувьд алслагдсан аймаг сумдуудаар байрлуулж орон нутагт төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж байна” гэв