|

Улаанбаатарт 3000 хүний багтаамжтай “UG Arena” нээгдэх гэж байна

Дэлхийн стандарт олон улсын жишигт нийцсэн Монголдоо хамгийн том цогцолбор болох “UG Arena”-г “Уран ган” Групп бүтээн байгуулж байгаа бөгөөд энэхүү “UG Arena sportainment” спортын ордон үүдээ нээхэд хэдхэн хоног үлджээ.

Ялангуяа Монголын сагсан бөмбөгт шинэ үзэгдэл болж байгаа энэхүү спортын ордон ашиглалтад орсноор тив дэлхийн чанартай тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулах боломж бүрдэх юм.

“UG Arena” нь 3000 хүний багтаамжтай бөгөөд тус цогцолборын инженерийн шийдэл, тоног төхөөрөмжийн хүчин чадлын үзүүлэлтүүд нь олон улсын жишиг стандартад нийцсэн байна.

Тухайлбал, архитектор төлөвлөлт, шийдлийн хувьд Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBA/-нд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг “Schelde Sports” брэндийн “Super Sam 325 Pro” загвараар угсарсан байгаа бөгөөд уг загвар шийдлийг дэлхийн шилдэг спорт цогцолбор орднуудад ашиглажээ

Италийн “Dallariva” брэндийн “Compact-45” стандартын “hevea” модоор хийгддэг шалыг суурилуулж байна. Тус шал нь олон улсын шалны стандартын хамгийн өндөр зэрэглэлийн тоглолтыг зохион байгуулахад тохирсон чанар стандартыг хангасан юм байна.

“Dallas Mavericks” спортын ордонд ашигладаг гэрлийг “UG ARENA”-д байрлуулах бөгөөд тоглогчид болон үзэгчдийн нүд рүү гялбадагггүй, зураг даруулах, бичлэг хийхэд зориулсан тод бөгөөд зөөлөн тусгалтай гэдгээ онцгой давуу талтай аж.

Түүнчлэн телевизийн шууд дамжуулалт хийх 20 цэг байрлуулсан байна. Мөн дэлхийн алдартай “JBL”, “BRX”, “LINE”, “ARRAY” брэндийн хөгжмийн тоног төхөөрөмжүүд нь спорт ордонд зориулагдсан дуугаралттай бөгөөд гадагшаа цуурайтахгүй байх стандарт зориулалтыг хангасан байна. Тус ордны үзэсгдийн суудлыг стадион, аренад хамгийн чанартай суудал нийлүүлдэг “AVANT seating” брэндийг сонгожээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments