Ц.Анандбазар: Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдгийн үлгэр боллоо

Нийслэлийн ерөнхий прокуророос Ц.Анандбазарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 12.1.1-р заалтад үндэслэн яллагдагчаар татаад байсан юм.

Энэ талаар тэрээр “Ер нь бол хэрэгсэхгүй болгосон. Аль эрт хэрэгсэхгүй болох ёстой байсан хэрэг. Хэрэг ч юу байхав. Зохион байгуулалттай олон хүний оролцоотой олон тэрбум төгрөгийн захиалгатай гүтгэлэг байсан. Үүнд сэтгүүлчид ч итгэж байсан Монголын ард түмэн ч итгэж байсан. Тиймээс “үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдгийн үлгэр боллоо. Хүн гүтгэнэ гэдэг хамгийн муу нүгэл байдаг. Сэтгүүлчид та бүхэн үнэнд тулгуурлаж аливаа зүйлийг тавьж байхгүй бол болохгүй гэдэг нь харагдаж байна. Уржигдар прокуророос хэрэгсэхгүй болгосон тухай мэдэгдэл ирсэн. Хуурамч шатахууны асуудлыг сэтгүүлчид та бүхэн судлах хэрэгтэй. 2021 оны 8 сараас Монголд хуурамч шатахуун орж ирэхээ больсон. Шатахууны бизнес эрхэлж байсан хүний хувьд би үүнд баярладаг. Хуурамч шатахуун хэрэглээд байвал машин 2 жил болоод эвдэрдэг. Шударга юм ярихаар хүнийг гүтгэдэг, хууль хяналтын байгууллага улстөрждөг харагдаж байна.

Тэр хохирогч гэж нэрлээд байгаа хүн хоёр жилийн тэнсэн харгалзах торгуулийн арга хэмжээ авсан. Хүн гүтгэх хуультай. Хүн гүтгэсэн гэдэг нь тогтоогдсон” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *