ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг

БИЛГИЙН ТООЛЛЫН 1 2022.10.26 / ЛХАГВА ГАРАГ

НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР ХУЛГАНА ӨДӨР

  • Үс засуулвал: Нас ахар болно
  • Наран ургах, шингэх: 07.27-17.45
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Сансар
  • Суудал: Гал

Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments