LOOK of TODAY: М.Ариунзаяа “Хувцаслалт бол өөрийгөө илэрхийлэх гол ТҮЛХҮҮР”

“Looк of Today” булангийнхаа энэ удаагийн дугаарт  үзэсгэлэнтэй, дэгжин, эрх зүйч М.Ариунзаяаг онцолж байна.  “Хувцаслалт бол өөрийгөө илэрхийлэх гол түлхүүр” хэмээн манай өнөөдрийн буланд зориулан ийнхүү хувцаслажээ.

Түүний өнөөдрийн out-look-ийг тодорхойлоход, тод ягаан өнгийн сул сорочка нь цэцгэн хатгамалтай ногоон торгон хослолтой дэгжин зохицжээ. Жижиг атлаа хээнцэр гар цүнх энэ дэгжин байдлыг нь улам тодотгож байна. 

М.Ариунзаяагийн “Look of Today” булангийн блиц асуултад хэрхэн хариулсныг сонирхуулъя.

Ажил ба мэргэжил: Эрх зүйч мэргэжилтэй. “Hermosa beauty” компанид ажилладаг. 
Өнөөдрийн хувцаслалтынхаа тухай сонирхуулаач: Танай буланг хүндэтгээд гоёод гараад ирлээ
Хувцаслалт танд хэр чухал вэ? Маш чухал. Хувцаслалт бол өөрийгөө илэрхийлэх гол түлхүүр юм. 
Дуртай брэнд: Chanel 
Дуртай акксесиор: Бараг зүүдэггүй дээ. 

Байнга биедээ авч явдаг зүйл: Уруул өнгөлөгч, тэмдэглэлийн дэвтэр, жижиг цөмөөхэй буюу миний хамгаалагч гэх үү дээ. 
Таны бодлоор шүүгээнд заавал байх хувцас: Цагаан цамц 

Өнөөдөр амжуулахаар төлөвлөсөн ажил: Солонгос дахь түншрүүгээ мэйл бичнэ 
Ирээдүйн зорилго: Надад хандсан эмэгтэйчүүдэд чадах чинээгээрээ итгэл найдвар, дотоод болон гадаад гоо үзэсгэлэнг бэлэглэх 

Хобби буюу хамгийн их цаг зарцуулдаг зүйл: Фитнесс, уран зураг, сүүлийн үед эрүүл мэндийн чиглэлээр мэдээ мэдээлэл уншиж судлах дуртай болсон.  
Чанартай хувцас, Загварлаг хувцасны аль нэгийг сонго гэвэл? Чанартай хувцас. Миний хувьд нэг авсан хувцсаа донжийг нь тааруулан 4-5 жил өмсдөг. Хувцас бол урлаг. 

Инстаграм: hermosa_1111

Загварлаг, онцгой хэн бүхний оролцох ёстой “street style” төрлийн  “Look of today” буланд оролцон блиц асуултуудад хариулсан М.Ариунзаяадаа баярлалаа. 

Similar Posts

5 2 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments