ТАНИЛЦ: Уламжлалт эмчилгээг ЭМД-аар 85 хувийн хөнгөлөлттэй хийх эмнэлгүүд
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолын уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээнд 16 оношны бүлэг хамаарахаар тусгасан байдаг. Ингэхдээ дээрх 16 оношоор уламжлалт анагаах ухааны тусламж авсан тохиолдолд эмчилгээний нийт зардлын 85 хувийг ЭМД-ын сангаас, үлдсэн 15 хувийг даатгуулагч иргэн хамтын төлбөрөөр төлөхөөр зохицуулагджээ.
Иймд уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний нийт зардлын төлбөр болон тус тусламж, үйлчилгээгээр гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг хүргэж байна.